
Төслүүд

Монголд дрон ашиглан цус тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх байгууллага:
Төслийн танилцуулга:
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь төвлөрснөөс, замын түгжрэлийн асуудал хүндэрч, 5км зайд 2 цаг зарцуулах тохиолдол ихсээд байна. Түгжрэлийн үед, яаралтай цус тээвэрлэлтийг дроноор хийснээр, өвчтөнд түргэн хугацаанд цус хүргэх, сувилагч, жолооч, шатахууны хэмнэлт гарах үр дүнтэй. Мөн төслөөр дамжуулан Японы өндөр технологийг Монголд дамжуулах, хүйтний нөхцөлд ажиллах боломжтой дроны сайжруулалтыг дотооддоо хийх боломжийн эхлэл тавигдана. Төслийн хүрээнд дроны 2 нисгэгч бэлтгэгдэхийн хамт, ИНЕГ-аас одоогийн 3 зөвшөөрөгдсөн нислэгийн чиглэл дээр нэмж 10 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болох, өөрөөр хэлбэл цус хүргэлт хийх боломжтой эмнэлгийн тоог нэмэгдүүлж, урт хугацааны төлөвлөлтөөр 40 эмнэлэгт хүргэлт хийх төлөвлөгөөтэй байна. Төслийн хүрээнд Японы хамтран хэрэгжүүлэгч Аэронекст компанийн сүүлийн үеийн технологоор үйлдвэрлэсэн доргио, чичиргээ, хазайлтгүйгээр тээвэрлэх боломжтой дроныг худалдан авч, өвлийн дулаалга хийхээр төлөвлөж байна. Хамтран хэрэгжүүлэх клуб: Төслийн нийт төсөв: 112,000$ Эхний шатны төсөв: 66,000$ (50% бүрдсэн) Дараагийн шат: 46,000$(0% бүрдсэн)
Similar Projects
