
Төслүүд

Дурангаар бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийг гадаад оронд сургах.
Төслийн танилцуулга:
УНТЭ дээр Бөөр Шилжүүлэн суулгах баг, Элэг шилжүүлэн суулгах баг ажиллаж байна. Жилд 50 гаруй элэг, 60 орчим бөөр шилжүүлэн суулгаж байна. Монгол эмч нар 400 орчим бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн.
Монголын улсын хэмжээнд нэг жилд 1 сая хүнд 80-100 орчим хүн бөөрний дутагдалд орж улмаар диализ эмчилгээнд байнга хийлгэж байгаа ба албан бус мэдээгээр 1500 орчим хүн гемодиализ эмчилгээнд орж байна.
Дээрх бүх хүмүүс бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай бөгөөд бүгдэд нь бөөр шилжүүлэн суулгах боломж манай улсад хараахан хүрэлцээгүй байна. УНТЭ-т жилд 60 орчим бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгддэг ба нээлттэй мэс заслын аргаар хийж байгаа.
Дурангаар хийдэг болсноор тухайн өвчтөнд жижиг шарх үүсч, мэс заслын дараах өвдөлт багатай, шарх хурдан эдгэрэх, өвчтөний хөдөлмөрийн чадвар хурдан сэргэх зэрэг давуу тал маш олон байдаг.
Нийт шаардлагатай төсөв: 43,250,000₮
Similar Projects

Тархины гүний байрлалтай болон ховдлын хавдрын дурангийн мэс засал
2014 оны байдлаар тархины хавдрын нийт 520 тохиолдол бүртгэгдсэн байна.

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ХСҮТ-д нутагшуулах нь
Тэргүүн эгнээнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх , цаашлаад нэгэн зэрэг элэг бөөрийг шилжүүлэн суулгах.

Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тусламж үйлчилгээг цахимжуулах төсөл.
Эмгэг судлалын тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай слайд сканнер.

Сэргээн засахын шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх.
Сэргээн засах эмчилгээний чанар сайжирна, сэргээн засах тасгаар эмчлүүлэгчдийн хүлээгдэл буурна.
