img
KhureeRotary
KhureeRotary

Мэдээ

img
“Хүрээ” Ротари клубын хамт олон хүүхдүүдэд тусаллаа

2003 оноос эхлэн Их Британий “Хүүхдийг ивээх сан”-ийн төлөөлөгчийн газрын санаачлагаар орон гэргүй, хараа хяналтгүй хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслах зорилготой Олон нийтэд түшиглэсэн “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-үүд анх нээгдсэн юм.

Нийт 5 төв хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, 2010 оноос Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяалалд шилжин ажиллаж байна. Олон нийтэд түшиглэсэн “Хүүхдийн хөгжил, хамгааллын 5-р төв” Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг. Тус төвд өдөрт 35-40 хүүхэд тогтмол ирж сургалт, зөвлөгөө, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагддаг.

Олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хөгжил, хамгааллын 5-р төв”-ийн усан хангамж, ариутгах татуургын системийг байгуулах төслийг Япон улсын “Кисаразу Ротари” клуб болон Монгол улсын “Хүрээ Ротари” клуб хамтран хэрэгжүүлсэн ба төслийн нийт өртөг 25,000 USD болсон байна.

Тус төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд гэр хороололд амьдардаг ч “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийн байрандаа халуун усанд орж, гадаа хүйтэн байсан ч дулаахан тохилог орчинд бие засаж, гараа угааж чадахаар боллоо. Түүнчлэн хүүхдүүдэд зориулан төгөлдөр хуур хөгжим бэлэглэсэн байна. Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилласан Ротаричууддаа хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!

Similar Posts

imgТөсөл
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН СУДЛААЧ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Хөдөө орон нутгийн оюутан залуусыг сонгон жил бүр 2500 ам доллороос багагүй хэмжээний сантай сургалтын тэтгэлэг олгохоор тогтсон.

2025-02-06
imgМэдээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүрээ Ротари клуб, БНСУ-ын Gumi-Central, Cneonan-Dosol Ротари клубуудын зочид төлөөлөгчид айлчиллаа.

ЭХЭМҮТ, Хүрээ Ротари клуб, “Cneonan Dosol” Ротари клуб, Gumi-Central Ротари клубын төлөөлөгч нар үг хэлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2025-02-06
imgМэдээ
Монгол дахь Ротаричууд 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ

Түүнчлэн Хүрээ Ротари клуб JCI Улаанбаатар салбартай 14 сая төгрөгийн өртөгтэй боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

2025-02-06
imgТөсөл
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна.

2025-02-06
imgТөсөл
Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах боломж бүрдлээ

Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан”

2025-02-06
imgВидео
"Хүрээ ротари" клуб 24 хүүхдэд зүрхний мэс засал үнэгүй хийх боломж бүрдүүллээ

"Хүрээ ротари" клубээс 200 сая төгрөгийн санхүүжилттэй "Зүрхнээс зүрхэнд" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

2025-02-06
img