img
KhureeRotary
KhureeRotary

Мэдээ

img
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

    Улсын Хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын багаж тоног төхөөрөмж, мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Тус эмнэлгийн эмч нар Хүрээ ротари клубт энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу Олон улсын Глобал грант төсөл байдлаар хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ. Төслийн хүрээнд нийт 85,988 ам.долларын мэс заслын нарийн багажийг хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Хүрээ ротари клуб, Улаанбаатар Скай ротари клуб, БНСУ-ын 3, Япон Улсын нэг ротари клуб болон Солонгосын олон улсын ротарийн 2 дүүрэг, Дэлхийн ротари сангаас санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байна.

Төслийг хэрэгжүүлснээр мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлэх, одоо хийж буй мэс заслын арга техник сайжрах, тусламж үйлчилгээ чанаржих, мэс заслын хүлээгдэл буурах юм.

Манай улсын хувьд тархины харвалт жилд дунджаар 100,000 хүн амд 290 тохиолдож байна. Үүнээс нас баралт 100,000-д 49.0 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өвчлөл өндөртэй орны тоонд хамаарч байна. Улсын хэмжээнд 2020 он хүртэл Мэдрэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг нийт 3.2 сая иргэнд үзүүлж ирсэн. Энэ нь нийт хүн амын тоонд харьцуулахад хангалтгүй байсан тул үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг сайжруулахаар ЭМ-ийн сайдын тушаалаар 2022 оны 6 дугаар сараас УХТЭ-т 3 эмч, 15 ортой мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулсан. Ингэснээр тус тасаг зүүн чиглэлийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг болон Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн нийт нэг сая гаруй хүн амд мэдрэлийн мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна. УХТЭ тархины харвалт, тархи нуруу нугасны хавдрыг дэлхийн жишигт хүрсэн оношилгооны тоног төхөөрөмжөөр оношлон эмчилж байгаа аж.

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна. 

Similar Posts

imgТөсөл
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН СУДЛААЧ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Хөдөө орон нутгийн оюутан залуусыг сонгон жил бүр 2500 ам доллороос багагүй хэмжээний сантай сургалтын тэтгэлэг олгохоор тогтсон.

2025-02-06
imgТөсөл
“Хүрээ” Ротари клубын хамт олон хүүхдүүдэд тусаллаа

Олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хөгжил, хамгааллын 5-р төв”-ийн усан хангамж, ариутгах татуургын системийг байгуулах төслийг Япон улсын “Кисаразу Ротари” клуб болон Монгол улсын “Хүрээ Ротари” клуб хамтран хэрэгжүүлсэн ба төслийн нийт өртөг 25,000 USD болсон байна.

2025-02-06
imgМэдээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүрээ Ротари клуб, БНСУ-ын Gumi-Central, Cneonan-Dosol Ротари клубуудын зочид төлөөлөгчид айлчиллаа.

ЭХЭМҮТ, Хүрээ Ротари клуб, “Cneonan Dosol” Ротари клуб, Gumi-Central Ротари клубын төлөөлөгч нар үг хэлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2025-02-06
imgМэдээ
Монгол дахь Ротаричууд 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ

Түүнчлэн Хүрээ Ротари клуб JCI Улаанбаатар салбартай 14 сая төгрөгийн өртөгтэй боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

2025-02-06
imgТөсөл
Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах боломж бүрдлээ

Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан”

2025-02-06
imgВидео
"Хүрээ ротари" клуб 24 хүүхдэд зүрхний мэс засал үнэгүй хийх боломж бүрдүүллээ

"Хүрээ ротари" клубээс 200 сая төгрөгийн санхүүжилттэй "Зүрхнээс зүрхэнд" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

2025-02-06
img