img
KhureeRotary
KhureeRotary

Мэдээ

img
Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах боломж бүрдлээ

    “Хүрээ ротари” клубээс санаачлан "Rotary Club of Tokyo-Arakawa", "Asahikawa Morning", "Ulaanbaatar Khangarid" зэрэг найман клуб, дүүрэг хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хандивлаж буй 74,600 ам.долларын өртөг бүхий түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн шинэ лазер тоног төхөөрөмжийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвд гардуулах ёслол боллоо.
   


  УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд 15 аймгийг бөөрний дурангийн аппараттай болгосон. Ингэснээр тус эмнэлэгт урологийн тусламж үйлчилгээ авахаар орон нутгаас ирэх өвчтөний ачаалал гурав дахин буурсан бол өнөөдөр хүлээн авч буй шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрчүүдэд элбэг тохиолддог түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, илүү орчин үеийн аргаар тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгааг тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал тоног төхөөрөмж гардуулах ёслолын үеэр онцолж байлаа. Тэрбээр мөн “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай төвд бөөр, шээсний зам болон эрэгтэйчүүдийн өвчлөлтэй бүх үйлчлүүлэгч ханддаг. Тийм учраас хүлээгдэл үүсэх нь бий.

Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан” хэмээгээд төслийг хэрэгжүүлсэн ротаричуудад болон Урологи-андрологийн төвийн хамт олонд талархал илэрхийлэв.

Мөн энэ үеэр Урологи-андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр “Манай эмнэлэгт түрүү булчирхайн хортой хавдрын тохиолдол жилдээ 1-2 л бүртгэгддэг байсан бол 2022 онд 17 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр хүлээн авч буй энэхүү аппаратын тусламжтайгаар эдийн шинжилгээг оновчтой авах боломж нээгдэх юм. Өмнө нь мэс засал хийх үед бөөр, шээсний замын чулууг хараад буталж чадахгүй, гадны оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэж өвчтөндөө хэлэх хамгийн хэцүү байсан бол бид өнөөдөр дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Ротаричуудын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эмчилгээг улам төгөлдөр болгох шинэ тоног төхөөрөмжтэй болсондоо баяртай байна.

Энэхүү шинэ аппаратын тусламжтайгаар энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх, гадагш гарах урсгалыг зогсоох бүрэн боломжтой боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэгч ротаричуудыг төлөөлж үг хэлсэн Олон улсын Ротари клубийн 10 дугаар бүлгийн захирагч Галбадрах “Ротари клуб нь нийгэмд чиглэсэн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч, өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн мань нэг УНТЭ-т амжилттай хэрэгжиж түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног төхөөрөмжийг гардуулж байгаадаа баяртай байна. Япон улсаас таван дүүргийн захирагч ирсний гурав нь уг төсөлд оролцсон. УНТЭ-ийн хувьд бидний нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмжийг маш сайн үр дүнтэй ашиглаж, мэдээллийг үнэн зөв гаргадаг нь дараа дараагийн төсөл хэрэгжих үндэс болж байна” хэмээсэн юм.

Similar Posts

imgТөсөл
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН СУДЛААЧ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Хөдөө орон нутгийн оюутан залуусыг сонгон жил бүр 2500 ам доллороос багагүй хэмжээний сантай сургалтын тэтгэлэг олгохоор тогтсон.

2025-02-06
imgТөсөл
“Хүрээ” Ротари клубын хамт олон хүүхдүүдэд тусаллаа

Олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хөгжил, хамгааллын 5-р төв”-ийн усан хангамж, ариутгах татуургын системийг байгуулах төслийг Япон улсын “Кисаразу Ротари” клуб болон Монгол улсын “Хүрээ Ротари” клуб хамтран хэрэгжүүлсэн ба төслийн нийт өртөг 25,000 USD болсон байна.

2025-02-06
imgМэдээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүрээ Ротари клуб, БНСУ-ын Gumi-Central, Cneonan-Dosol Ротари клубуудын зочид төлөөлөгчид айлчиллаа.

ЭХЭМҮТ, Хүрээ Ротари клуб, “Cneonan Dosol” Ротари клуб, Gumi-Central Ротари клубын төлөөлөгч нар үг хэлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2025-02-06
imgМэдээ
Монгол дахь Ротаричууд 9.8 сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг амжилттай зохион байгуулжээ

Түүнчлэн Хүрээ Ротари клуб JCI Улаанбаатар салбартай 14 сая төгрөгийн өртөгтэй боловсролын төслийг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

2025-02-06
imgТөсөл
Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна.

2025-02-06
imgВидео
"Хүрээ ротари" клуб 24 хүүхдэд зүрхний мэс засал үнэгүй хийх боломж бүрдүүллээ

"Хүрээ ротари" клубээс 200 сая төгрөгийн санхүүжилттэй "Зүрхнээс зүрхэнд" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.

2025-02-06
img